Хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр 100,000 төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ)-наас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн гаргах талаар тодруулахад “Эхлээд УИХ төсвийн тодотголоо хэлэлцэж хуулиа батална. Түүний дараа бид журмаа Засгийн газрын хурлаар оруулж батлуулна. Тиймээс журам ярихад арай эрт байна” гэв.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа “Ойрын хугацаанд холбогдох журам гаргана. Аль болох цахимаар, энгийн, чирэгдэл багатайгаар зохион байгуулна. Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд Хүүхдийн төлөө фонд руу орно” хэмээж байв.
Монгол Ардын Нам(МАН)-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ “Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...