УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэв.
Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг нэмэгдүүлэх талаар тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.
Энэ талаар “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хүмүүс нэлээд их тоо ярьж байна. Зөв, буруу мэдээлэл түгээх вий гэдэг үүднээс зарим нэгэн зүйлийг тодруулж хэлье.
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565,000 төгрөг байгаа. Долдугаар сарын 1-нээс 750,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ.
Мөн төрийн бусад үйлчилгээний салбар дотор эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан багтдаг байсан. Үүнийг нэгтгээд төрийн мэргэжлийн үйлчилгээ гэх нэг ангилал, зэрэглэлд оруулна. Төрийн үйлчилгээ, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хооронд ангилал, зэрэглэлийн ялгаатай. Улмаар цалингийн ялгаа их гардаг асуудлыг арилгах юм.
Төрийн захиргааны бусад байгууллагыг бодвол салбар яамдын ажилчид харьцангуй өндөр цалинтай. Жишээлбэл, агентлагуудын цалинг харьцуулбал бага байна. Үүнийг тэгшитгээд төрийн захиргааны бүх байгууллагын суурь цалинг хамгийн бага хэмжээндээ нэг сая төгрөг байхаар нэмж оруулж байгаа.
Төрийн тусгай албан хаагчдын цалин харилцан адилгүй. Цагдаагийн цалин 999,800 төгрөгөөс эхэлж байсан. Энэ цалинг сая төгрөг рүү аваачиж байна. Мөн бусад төрийн тусгай албан хаагчдын цалин сая төгрөгт хүрнэ гэсэн үг.
Ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргын хооронд маш бага ялгаатай байгаа. Тодорхой хэмжээгээр олон жил ажилласан туршлага гэж нэмж өгсөн” хэмээн хэлэв.
Үргэлжлүүлэн “Тэтгэврийн зөрүү нь ахмадуудын хамгийн том асуудал. Хамгийн сүүлд 2014 онд итгэлцүүрийг шинэчилсэн юм билээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зургаан удаа л итгэлцүүр нэмж байсан. Нийгмийн даатгалын багц хуульд итгэлцүүрийг жил болгон нэмэхээр хуульчилсан. Ингэвэл инфляцтай уялдаад өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн хооронд тэтгэврийн ялгаа үүсэхгүй болох суурь тооцооллыг хийгээд төсвийн тодотголоор шийдэж байна.
Инфляцтай уялдуулж бүх ахмадын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Цахимаар “ахмадуудын суурь тэтгэвэр 700,000 болох гэж байна” гэх мэдээлэл гарсан байна лээ. Буруу мэдээлэл түгээвэл бухимдал үүсдэг учраас та бүхэнд танилцуулж байгаа юм.
Өмнө нь ахмадуудын 50 хувь нь хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Гэтэл өнгөрсөн онд энэ тоо 70 хувь болж нэмэгджээ. Улмаар маш их бухимдал үүсэж байсан. Энэ нөхцөл байдлыг төсвийн тодотголоор нэмж оруулж өглөө.
Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийг батлахаар ажиллаж байна. Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан даруйд тэтгэврийн зөрүү гэдэг хамгийн том асуудал шийдэгдэнэ” гэж ярилаа.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд өнөөдөр эцсийн байдлаар намын бүлэгт танилцууллаа. Маргаашдаа багтаан УИХ-д Засгийн газраас 2023 оны төсөвт тодотгол хийх саналаа өргөн барина.
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш тэтгэмжээсхүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох чиглэл гМөн суурь цалин, тэтгэвэр, тэтгэмжид өөрчлөлт оруулна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай. 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан. Төсвийн алдагдал буурч, валютын нөөц нэмэгдсэн” хэмээв.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...