БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтэн О.Сийлэгмаагийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Би О.Сийлэгмааг ажлаас халаагүй. Энэ хүний тухай сөрөг мэдээлэл гарч байсан нь үнэн. Би өчигдөр өөрт нь ч хэлсэн. О.Сийлэгмаа нь гадаадад сурч буй оюутнуудын төлбөрийн асуудлыг хариуцаж байсан мэргэжилтэн. Сийлэгмаа өөрөө надад хэлэхдээ “Би зарим компьютер, файлын мэдээллийг гэр рүүгээ авч явж ажиллахаас өөр аргагүй байсан. Учир нь олон цагаар ажилладаг. Мөн цагийн зөрүүтэй байсан. Зарим оюутнууд муу сурч сургуулиас гарах асуудал яригддаг байсан учир эцэг эхтэй нь ч шууд харьцах тохиолдол байсан. Үүнийг “Эцэг эхчүүдийг дуудаж байна. Дарамталж байна. Зүй бус харьцаж байна” гэсэн гомдол ирдэг байсан гэж хэлсэн.
Мөн төв сервер дээр мэдээллүүд байгаа учир устсан, алга болсон зүйл байхгүй. Санаатайгаар устгасан асуудал огт байхгүй. Бүх мэдээлэл байгаа.
Нийгмийн зүгээс төлбөрөө төлөхийг шаардаж байгаа. Хэдийгээр манай эхнэр журмын дагуу чөлөөлөгдсөн ч би эхнэрийнхээ зээлийг төлсөн. Гэтэл зарим хүмүүс “Чи бусдыгаа хөлдөө чирлээ. Журмынхаа дагуу чөлөөлөгдөж байхад хөлдөө чирлээ” гэж байна. Гэхдээ яахав энэ нь үлгэр дуурайлал. Шударга ёсны шаардлагыг хүлээж авах ёстой” гэж бодож байна.
Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн дотор 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна” гэлээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...