Засгийн газраас гарсан зарим асуудлын талаар холбогдох сайдууд мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
“Өнгөрсөн мэдээллийн үеэр Монгол Улсын эдийн засаг урьдчилсан байдлаар 7,6 хувиар өссөн талаар мэдээлж байсан бол өнгөрсөн долоо хоногт ҮСХ-оос гаргасан мэдээллээр 7,9 хувиар өссөн байна.
Мөн өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц 3,8 тэрбум доллар байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын валютын нөөц тогтвортой байгааг харж болох юм. Эдийн засгийн өсөлт гадаад эрэлтээс бий болж байгаа. Иймд манай экспорт тасралтгүй өсөж байна. Нүүрс олборлолтын хэмжээ 3,3 дахин өссөн. Үүн дээр нэмээд зэстэй холбоотой нааштай мэдээлэл байна.
Энэ нь “Оюу Толгой” ХХК төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байна. Энэ нь манай эдийн засгийн өсөлтөд таатай нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Одоогоор уул уурхай, тээвэр, барилгын салбарууд цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалдаа хүрээгүй байна.
Түүнээс гадна эдийн засаг өссөн ч нэг салбар уналтад байна. Энэ нь Хөдөө аж, ахуйн салбар. Учир нь өвөлжилт муу байсан, малын зүй бус хорогдол өндөр, шинэ төлийн тоо бага байгаатай холбоотойгоор ХАА-н салбарын өсөлт -5,1 хувь байна” хэмээв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...