Баянзүрх дүүргээс “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдэд 500.000 мод тарих уриалгыг гаргаж байна. Уриалгад нэгдэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн зуслангийн бүс, гэр хорооллын айл өрхийн хашаанд дор хаяж 10 мод тарьж, тухайн айл өрх усалгаа, ургалтыг хариуцах хэрэгтэй. Ингэснээр айл өрх бүр хашаанд амьсгалах агаар хүчилтөрөгч буюу Модтой болж, ургаж жинхэнэ утгаараа ногоон орчин бий болно. Тиймээс хүн бүрийг энэхүү уриалгад нэгдэж, ирээдүйдээ ногоон орчныг бий болгох ажилд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Дүүргийн удирдлагын багаас уриалгын эхлэлийг тавьж 27,28,29 зэрэг алслагдсан хороодын гудмыг хариуцаж айл өрхийн хашаанд мод тарьж байна. Миний бие, хамт олонтойгоо 28-р хорооны Моносын 1-р гудмыг хариуцан авч өнөөдөр айл өрхүүдээр зочилж мод тарилаа.
Үндэстэй бүхэн урган дэлгэрч, Үртэй бүхэн өсөн дэвжих болтугай.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...