УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөр цаг үеэсээ хоцорсон байна. Тийм учраас хөтөлбөрийн шинэчлэл хийхээр хуулийн төсөлд тусгасан. Дараагийн асуудал нь багш бэлтгэх тухай юм. Багш бэлтгэх 40 орчим сургууль байсан бол 20 болж цөөрсөн.
Цаашид заавал магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багш бэлтгэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Багшийг ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Багш өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг ажлын байран дээрээ үргэлж авдаг болно. Мөн хөдөлмөрийг бодитой үнэлдэг болох юм.
Түүнчлэн үнэлгээний шинэчлэлийн асуудал байгаа. Монгол Улс өнөөдрийг хүртэл үнэлгээний тогтолцоогоо бий болгож чадаагүй. Хүүхдэд дүн тавьж байгаа байдал бол боловсролын салбарын шударга бус, хуурамч тогтолцоо. Хүүхэд бүрийн суралцах чадвар, хурдад тулгуурласан ахиц, дэвшлийн үнэлгээний тогтолцоонд шилжүүлье гэж байгаа. Хүүхдийн, багшийн, сургуулийн гэсэн үнэлгээний тогтолцоонд шилжүүлнэ” гэдгийг хэллээ.
Харин боловсролын салбарын засаглалын тухайд “Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг улс төрөөс хэт хараат байдлаар томилдог. Энэ асуудлыг мэргэжлийн чадвар дээр нь үндэслэсэн тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй” хэмээв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...