Фэйсбүүк орчинд 52 иргэнийг хохироож, 40 орчим сая төгрөг залилсан этгээдүүдийг илрүүлсэн байна.
Тухайн этгээдүүд “Таван толгой ХХК-ийн хувьцаагаа шалгаарай” гэсэн группт линк байршуулах эсвэл иргэний фэйсбүүк хаяг руу чатаар линк явуулдаг байна. Улмаар иргэдийн фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтэрдэг аж.
Тэд иргэний фэйсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудыг нь харж байгаад бичдэг байжээ. Ингэхдээ “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа” гэх зэргээр бичиж, бусдын данс руу мөнгө шилжүүлэн авдаг болох нь тогтоогдсон байна.
Цахим орчинд үйлдэгдсэн энэхүү гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгааг албаныхан мэдээлэв.
Иймд иргэд та бүхэн, нийгмийн сүлжээнд өөрийн фэйсбүүк хаягийг аюулгүй байдлыг хангаж, аливаа линк дээр дарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: ЦЕГ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...