“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна.
“Бэрэн” группт зээл олгосон талаарх мэдүүлэг бүхий мэдээллийг Хөгжлийн Банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу өгч байна. “Бэрэн” групп 2014, 2017, 2018 онд Хөгжлийн банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авч байжээ.
Шүүгч “Хөгжлийн банкны ажилтан байсан н.Аззаяагийн мэдүүлгээр таны өрөөнд “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр ирчихсэн сууж байдаг, та хоёрыг их ойр дотно байдаг гэж хэлсэн. Тийм үү” гэхэд Хөгжлийн Банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу “Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь зөвхөн зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Тэр асуудлаар л уулздаг байсан. Зээлийн асуудал надаас холуур байсан” гэв.
Шүүгч нэмж “Ажилтан н.Хулангийн мэдүүлгээр Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын даргын өрөөнд дуудагдан ороход “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр загнан “Манай санхүүжилтийг олгохгүй удаад байна” гэхэд Б.Чойжилжалбуу буюу та “Зээлийн санхүүжилт олгогдохгүй удахад гарах алдагдлын хариуцлагыг чи хариуцах юм уу” гэж нэмж загнасан гэсэн. Энэ үнэн үү гэхэд “Үгүй” хэмээн хариуллаа. Мөн шүүгч нэмж дээрх мэдүүлгийг өгсөн хүмүүстэй хувийн өс хонзон бий юу гэхэд “Байхгүй” хэмээлээ.
2017 оны 9 дүгээр сарын 28-ны ТУЗ хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал гаргаагүй ч ТУЗ-ийн тэмдэглэлд гарын үсэг зурсан шалтгааныг асуухад Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал:
ТУЗ-ийн зөвлөлийн хурал болох гэж байхад би ээлжийн амралттай, хөдөө байсан тул оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга н.Хулан хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулъя гээд гэрийн гадаа ирэхэд нь тэмдэглэлтэй танилцаад гарын үсгээ зурсан.
Хөгжлийн банкны өмгөөлөгч Б.Махбалаас тус банкны ТУЗ-ийн гишүүнээр хэр удаан ажилласан талаар асуухад 2016-2017 онд ажилласан гэлээ. Өөрөөр хэлбэл тэр “Бэрэн” группт зээл олгосон үеийн ТУЗ-ийн гишүүн байжээ. Энэхүү зээл олгох талаар өмнө нь мэдээлэл аваагүй байсан гэв. Зөвхөн санал өгөх байдлаар гишүүний эрхтэйгээр оролцож байсан гэлээ. Мөн хурлын тэмдэглэлтэй танилцаж байна гэж гарын үсэг зурсан болохоос биш шийдвэр гаргахад үүрэг хүлээж байна гэж бодоогүй хэмээн мэдүүлэг өглөө.
Эрүүгийн хэрэгт хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн билээ.
Сануулахад, Б.Махбал нь 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бусдын амь насанд хүрсэн. 2020 оны тавдугаар сард шүүхээс түүнд 13 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
“Бэрэн” группт зээл олгох үеХөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Даажамба:
Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулсан асуудал бүр шийдэгддэг гэж яагаа ойлгоод байгаа юм бэ. Бүх нөхцөл, өнцгөөс нь харж, хэлэлцэж байж шийдвэрээ гаргадаг. Тухайн компани, группийн хагас жилийн тайлан, нэр дэвшүүлэх хорооны дүрэм журам, олон улсын валютын сантай холбоотой танилцуулга гээд олон зүйл бий. Ач холбогдлоор нь асуудлаа ангилж, төгсгөлд нь зээлээ оруулж ирдэг. Тэгэхээр хуралд оролцуулсан зээл бүр шийдэгддэг гэж автоматаар бодож болохгүй. Буцаагдаж байсан зээлүүд бий.
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....