Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хохирогч талын мэдүүлгийг сонсож байгаа юм.
Хөгжлийн банкны төлөөлөгч Д.Гүрбазар “Хөгжлийн Банк аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 596.6 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зээлүүдийн бүгдийнх нь зээлийн гэрээ дуусчихсан, чанаргүй зээлд ангилагдсан байгаа. Зарим зээлүүдийн хувьд шүүхийн явцад төлбөрөө барагдуулсан.
Тухайн аж ахуйн нэгжүүдэд олгосон санхүүжилтийг хохирол гэж үзэж байна. Жишээлбэл “Ган хүдэр орд” ХХК-нд 239,234,449 иэнийн санхүүжилтийг олгосон. Энэ бол хохирол. Өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа энэ зээлийг өөр эрүүл зээлд олгосон бол хэдий хэмжээний үр ашигтай байх ёстойг байсныг тооцох ёстой болж байна.
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж байгаа эх үүсвэр болгон цаанаа бондын эх үүсвэр, бондод төлөх хүү, бондыг олж ирэхтэй холбоотой зардал, банкны үйл ажиллагааг явуулахтай холбоотой зардал энэ бүгдийг өдөр тутмаар хэмжигддэг өртгийг бий болгож байдаг. Нэг ёсондоо энэ санхүүжилтийн мөнгө ардаа дандаа өртөг, төлбөртэй байж байдаг.
Тухайн олгосон санхүүжилт зөв төлөгдсөн бол бидэнд эдийн засгийн ач холбогдолтой байх байтал төлөгдөөгүй байгаа нь хор уршиг буюу алдагдлыг бий болгож байна” гэлээ.
Хөгжлийн Банкны хэрэгт шалгагдаад буй Төв банкны захирал Б.Лхагвасүрэн нь өөрийн хилийн хоригийг чөлөөлж өгөх тухай бичиг нь хүсэлтээ хэргийг шүүж буй хуралдааны даргалагчид ирүүлжээ.
Тодруулбал, тэрбээр Дараа долоо хоногт зохиогдох Азийн хөгжлийн банкны хилийн уулзалтад оролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь хөгжлийн түншүүдийн зүгээс үл тоосон, хайхрамжгүй хандаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байгааг ойлгон богино хугацаанд ч гэсэн нүүр тулан уулзах, санал солилцох хэмжээний хоёроос гурван хоногт багтаан зорчих боломжоор хангаж өгөх тухай хүсэлт тавьсан байна.
Түүнчлэн шүүх хурлын мэтгэлцээний шатанд хавтаст хэрэгт авагдсан мэдээллийн хүрээнд өөрийн биеэр тайлбар хариулт өгч оролцохын зэрэгцээ эзгүйд нь түүний өмгөөлөгчийн зүгээс хариулахаар бэлтгэсэн бүх зүйлтэй ижил байр суурьтай оролцох өмгөөлөгчдөө бүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ.
Уг хүсэлтийн хариуд шүүх хурлын даргалагч шүүгч хилээр гарах хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Шүүхийн байр суурь анхнаасаа тодорхой буюу бүх оролцогчдод ижил тэгш боломжоор хандана. Хуралдаан дуустал хилийн хоригийг цуцлах боломжгүй гэдгээ илэрхийллээ.
Хөгжлийн Банкны гэх хэргээр шүүгдэж байгаа бүх оролцогчдод хилийн хориг тогтоосон байгаа бөгөөд Төв банкны захирал Б.Лхагвасүрэн нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаад байгаа юм.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...