Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Уламжлал ёсоор энэ сарын 1-5-ны өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргах юм.

Түүнчлэн хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Алтны хулгайн хэрэгт сэжиглэгдсэн Оросын иргэдийг Суданы эрх баригчид шалгаж эхэлжээ
Next post С.Амарсайхан: Авилга нь нийгмийн соёл болчихоод байна