Судан улсын эрх баригчид тус улсын нэг уурхайд ажилладаг ОХУ-ын иргэдийг алт хулгайлсан хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ.
Одоогоор нэг хүнийг баривчилж, өөр олон хүнийг байцааж буй тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын тус улсад хийсэн айлчлалтай давхцуулан уг хэргийг шалгаж эхэлжээ.
Украины дайны улмаас олон улсын тавцанд ганцаардсан Орос улсын гадаад бодлогын тэргүүн энэ сард Африк тивийн хэд хэдэн орноор тойрон айлчилсан нь найрсаг харилцаатай орнуудынхаа тоог нэмэгдүүлэх зорилготой байв.
Суданы Al-Sulaj Mining Ltd компанийн ерөнхий менежэр Риад Алфатихийн өгсөн мэдээллээр алтны хулгайн хэрэгт нийт 58 ажилтан шалгагдаж байгаагийн 36 нь ОХУ-ын иргэд ажээ.
2019 онд иргэдийн бослогын үр дүнд Омар Аль Баширын олон жил тогтсон дэглэм нуран унасны дараа Судан улс нь дэлхийн том гүрнүүдийн нөлөөгөө тогтоох өрсөлдөөний талбар болсон юм.
Al-Sulaj Mining компани 2021 онд Meroe Gold компанийн алт боловсруулах үйлдвэрийг $1.8 саяар худалдан авч байжээ.
Суданд бүртгэлтэй Meroe Gold өмнө нь Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер Групптэй хэлхээ холбоотой ажилладаг гэсэн шалтгаанаар АНУ-ын эдийн засгийн хоригт багтаж байсан юм.
Харин Al-Sulaj компани өөрийгөө Вагнертай ямар ч холбоогүйг баталж байгаа.
Уурхайн хамгаалалтын албаны даргын хувийн эзэмшлээс нэгдүгээр сарын 14-ний өдөр 5 кг алт илэрсний дараа уг хэргийг шалгаж эхэлжээ.
Одоо Судан улсад цэргийн дэглэм тогтож байгаа ба АНУ, Европын Холбоо тус улсыг иргэний засаглалд шилжвэл мөнгө санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжихээ амласаар байгаа.
Уурхайд ажилладаг ОХУ-ын иргэдийг шалгаж эхэлсэн нь Суданы эрх баригчдын дотоод зөрчлийн илрэл гэж зарим ажиглагчид үзэж байна.
Тухайлбал Суданы зэвсэгт хүчний тэргүүн Абдел Фаттах Аль Бурхан, түүний орлогч Мохамед Хамдан Дагало нарын хоорондын зөрчлийг харуулж байгаа гэнэ.
Дагало нь Москвагийн эрх баригчидтай ойр түншлэхийг эрмэлздэг нэгэн болохыг эх сурвалжууд баталжээ.
Бурхан, Дагало нарын зөрчил өмнөх дэглэмийг унаснаас хойш эхэлж, сүүлийн үед улам эрчимжиж байгаа юм байна.
Судан улс 2022 оны эхний есөн сарын хугацаанд $1.6 тэрбумын дүн бүхий 27 тонн алт экспортолжээ.
Тус улсад олборлосон нийт алтны 80 хүртэл хувь хууль бусаар хил давдаг гэсэн албаны тоо баримт байдаг.
Эх сурвалж: Bloomberg
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...