Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээ зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа нэг сарын турш үргэлжилж, 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Монголчууд уламжлалт Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Улсын хэмжээний 940,000 өрх гадаадаас гарын бэлэг авахгүйгээр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, гадагш урсдаг нэг их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх зорилготой байжээ.
Тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач 371, бэлэг дурсгал үйлдвэрлэгч 190, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 453 буюу нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлууллаа. Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчилсэн байна.
Тодруулбал, үндэсний хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 24.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцжээ.
Нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чаджээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....