Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд иргэн Д-г хоёрдугаар сарын 16-ны өдрийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 165-170 см өндөртэй 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүнд зодуулж эд зүйлсээ дээрэмдүүлжээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 37 настай, эрэгтэй Ц.Х, 40 настай, эрэгтэй Ж.Б нар нь бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Дэрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь урьд өмнө хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post АТГ: Б.Энх-Амгаланг тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татсан
Next post ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо Шинийн 1-нд жагсаал хийхээ больжээ