Баатарлаг Жангар туулийг 1,000 туульч хайлах арга хэмжээ өчигдөр Говь-Алтай аймгийн төв талбайд болжээ. 1,000 туульч 17 бүлгийг хайлах юм байна.
Өчигдөр туулийн 9 бүлгийг хайлсан бөгөөд тууль хайлах үйл ажиллагаа өнөөдөр үргэлжлэх аж.

Жангар туулийг хайлахын өмнө гал тахих ёслол болжээ. Энэ талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Монгол Улсад сүүлийн 300-400 зуун жил хийгээгүй том зан үйлийг хийж байна. Монголчуудын уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, ард иргэддээ таниулах үйл хэрэг болж байна.

Долдугаар сарын 10-нд Алтайчууд галаа тахиж, “Аргил цагаан өвгөн” туулийг хайлах ёслол үйлдсэн. Тэр ерөөлийн дагуу ч юмуу, олон жилийн хүлээлт ч юмуу энэ жил улсын наадамд Говь-Алтайн хүү Хангай маань аварга болсон.

Цагаан сарын өмнө “Жангар” туулийг сэргээн амилуулж, түмэн олонд түгээн дэлгэрүүлэх зан үйлийг хийж байна. Жангарын тууль баатарлаг, хүчтэй тууль. Тууль хайлахын өмнө галын тахилга хийдэг. Туульсын сахиусан тэнгэр Алтай нутагт энэ талбайд ирж байна гэж ойлгох хэрэгтэй. Галын тахилга хэдэн мянган жилийн түүхтэй зан заншил. 600 жилийн өмнө цахиур буу эзэмшсэн нь хүчтэй байсан бол өнөөдөр гал буюу цөмийн зэвсэг эзэмшсэн үндэстэн дэлхийд хүчтэй, өөрийн дэг журмаа тогтоож байна.
Монголчуудын сэтгэл дотор байдаг хүч чадлыг сэргээхийн төлөө, сайн сайхан амьдрахын бэлгэдэл болгож гал тахиж байна” хэмээн тайлбарлалаа.
Энэ үеэр Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...