Өнгөрсөн Даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудын барилгын ажилтай холбогдуулан 113 хүнийг баривчлах тушаал гарсан талаар Туркийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Туркийн цагдаа нар барилгын гүйцэтгэгчдийг оролцуулаад одоогоор 12 хүнийг баривчилсан байна.
Үүний зэрэгцээ Туркийн өмнөд хэсэгт эмх замбараагүй байдал үүсч, зарим газарт аврах ажиллагааг зогсоогоод буй.
Турк, Сирид нас барсан хүний тоо 33 мянга гаруйд хүрчээ.
Олон жилийн турш шинжээчид Туркийн олон шинэ барилгууд авлига, Засгийн газрын бодлогоос болж эрсдэлтэй байгааг анхааруулсаар ирсэн.
Газар хөдлөлтийн үеэр олон мянган байшин барилга нурсан нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгалийн гамшгийн нөлөө улам дордсон уу гэсэн асуулт гарч ирж байна.
Сонгууль дөхөж байгаа энэ үед 20 жил төр барьсан ерөнхийлөгчийн ирээдүй “бүрхэг” байна.
Газар хөдлөлт болсноос хойш зургаа дахь өдөр байдал улам хурцдаж байна.
Бямба гарагт Хатай мужид нэр нь үл мэдэгдэх бүлэглэлийн хооронд мөргөлдөөн гарсан тул Германы аврагчид болон Австрийн арми эрэн хайх ажиллагааг түр зогсоов. Хүнсний нөөц багасч байгаа тул аюулгүй байдал улам дордох төлөвтэй байна гэж нэг аврагч хэлэв.
Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсэгт сая сая хүн орон гэргүй болж, агаарын температур шөнө бүр буусаар байна.
НҮБ-аас 800,000 гаруй хүн хангалттай хоолгүй байгааг анхааруулсан бөгөөд газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын эцсийн тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтайг тус газар дахь тусламжийн агентлаг анхааруулж байна.
Сирид амь үрэгдэгсдийн тоо одоо 3,500 гаруй болсон ч Баасан гарагаас хойш шинэ тоо гараагүй байна. Ням гарагт Туркт нас барсан хүний тоо 29,000 гаруй болжээ.
Бямба гарагт нурангин доороос аврагдсан хүмүүсийн дунд Туркийн Газиантеп мужийн таван ам бүлтэй гэр бүл, Хатай хотод долоон настай охин 132 цаг нурангин дор байсан байна.
Өнгөрсөн Бямба гарагт Туркийн Кахраманмарас мужид очсон НҮБ-ын тусламжийн албаны дарга газар хөдлөлтийг “энэ бүс нутагт сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аймшигт үйл явдал” гэж тодорхойлсон байна.
Турк, Арменийг холбосон хилийн боомт сүүлийн 35 жилд анх удаа тусламж үзүүлэхийн тулд өнгөрсөн Бямба гарагт нээгдлээ.
Эх сурвалж: BBC
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...