Узбекистанаас ирсэн SAZ LE60 маркийн хоёр автобусыг хүлээн авах үеэр түгжрэл болон нийтийн тээврийн асуудлаар сайд Ж.Сүхбаатар товч танилцуулсан юм.
Тэрбээр “Улаанбаатарын түгжрэлийг бууруулах том суурь нөхцөл нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх асуудал. Энэ салбар уналтын байдалтай байгаа. Засгийн газар, УИХ-аас гаргасан нийтийн тээврийн парк шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Европын орнууд нийтийн тээвэрт түшиглэн түгжрэлээ бууруулж байна.
Нийслэлийн иргэдийн 55% нь хувийн машинаар зорчдог. Хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн явагдаж байна гэж үзэхэд 1.8 сая иргэн хувийн машинаар, 550,000 орчим иргэн автобусаар явж байна.
Нийтийн тээврийн шинэчлэлийн тухайд, одоогийн байдлаар 200 орчим шинэ автобусыг авчирсан. Сайн чанартай, үнэ боломжийн автобуснуудыг оруулж ирэх бодлого баримтална. Энэ онд хэрэгжүүлнэ.
Цахилгаан автобусыг чухалчилдаг ч автобус баазын эрчим хүчний чадал хангалтгүй учраас 160 ширхэг цахилгаан автобус оруулж ирнэ гэж тооцоолж байгаа.
БНСУ-аас ч автобус авах бодолтой байгаа. Иргэдийн ая тухыг хангасан автобуснууд авахаар төлөвлөсөн.
Улаанбаатарын түгжрэлийг урт хугацаандаа бууруулна. Худалдааны төв, захууд орц, гарцаа цэгцэлмээр байна. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвд өчигдөр ажилласан. Иргэд олон удаа ярьсан учир очиж ажилласан. Ажлын өдрүүдэд авто замын оргил ачааллын үед хувийн хэвшлийнхэн санаачилгатай байхыг уриалж байна. Тухайлбал, түгээлтийн машин дээр ч санаачилгатай хандаасай гэж зөвлөмж гаргаж байна.
ААН, байгууллагууд агуулах болон бизнесийн аж ахуйн үйл ажиллагаагаа Улаанбаатараас нүүлгэвэл зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогоор дэмжихээр энэ оны төсөвт тусгасан.
Өнөөдөр хүлээн авч буй хоёр автобусыг бэлэглэж байгаа “СамАвто” компани бизнес төлөвлөгөөгөө зөв харж байна гэж бодож байна. Монгол Улс Алс Дорнод, Сибирьтэй ойрхон байршдаг. Манай хойд хөршийн эдгээр хэсгүүдийн автобусны үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байдаг тул бид БНХАУ-аас автобус авдаг.
“СамАвто” компани ISUZU технологиор үйлдвэрлэсэн SAZ LE60 маркийн автобус Монголын нөхцөлд тохирох эсэхийг тодорхой хугацаанд харах байх. Өөрсдийн хэрэглэдэггүй автобусыг өгч байгаа юм биш” хэмээн ярилаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....