Ховд аймагт 15 настай охин үе тэнгийнхээ охидод зодуулж, толгойдоо турбагаар цохиулсны улмаас нас барсан талаар мэдээллийг хүргэж байсан.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “2023 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалан сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан мэдээлэл тухайн өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. ЦЕГ-аас Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах явцад амь хохирогч Ж нь 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр толгой тус газраа цохиулж гэмтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаар 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Энэ хэргийн амь хохирогчийн хамаарал бүхий Ж гэгч нь үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан таслан сэргийлэх арга хэмжээ авахыг саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Хэвлэлээр гарсан дөрвөн хүүхэд турбагаар цохиж гэмтээсэн гэдэг нь худал мэдээлэл бөгөөд харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцсон, худал мэдээлэл өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан нь тогтоогдсон. Шинжээч эмчийн дүгнэлт гараагүй байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...