Ховд аймгаас 67 ширхэг заарт хархыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Ховд аймгаас 67 ширхэг заарт хархыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас энэ сарын 4-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж /дайвар/ ирсэн хот хоорондын зорчигч, автомашинд 67 ширхэг заарт харх /ондатр/-ыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд, та бүхэн ховордож буй ан амьтныг агнахгүй байх, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг анхааруулъя.

Ташрамд мэдээлэхэд анх 1967 онд Сэлэнгэ аймгийн нутаг Орхоны цутгал Буур голоос 50 үржлийн заарт харх /ондатр/ барьж Ховд аймгийн Хар-Ус нуурт зориудаар нутагшуулжээ. Заарт харх нь ус намгийн элдэв ургамлаар хооллодог аж.

Өтгөн саглагар үстэй амьтны биеийн урт нь 26-40 см, сүүл нь 12-23 см, жин нь  900-1000 грамм. Гол, нуур, хуурай газрын аль алинд нь амьдардаг. Нэг удаагийн төрөлтөөрөө 6-10 зулзага гаргадаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй

Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын...