Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох шийдвэр өнгөрсөн онд гарсан. Энэхүү гэрчилгээг хэрхэн олгох талаар холбогдох албанаас тодрууллаа.
Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэлнэ. Энэ ажлыг ЗТХЯ болон нийслэл холбогдох албаныхан хамтран зохион байгуулна.
Засгийн газрын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд байгаа тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох. Ингэснээр Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн менежмент, хөдөлгөөний зохион байгуулалтад оруулна.
Гол зорилго нь нэгдүгээрт, зам ашигласан хугацаа болон уртаар төлбөрийг тооцох чиглэл рүү орно.
Хоёрдугаарт, зам дээр ямар нэг байдлаар хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг илрүүлнэ.
Гуравдугаарт, иргэдэд замын түгжрэлийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой.
Цахим гэрчилгээг төлбөргүй олгох ажил гуравдугаар сарын 1-нээс хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.
Зургаадугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг бүрэн нэвтрүүлэхээр тооцоолон ЗТХЯ болон түгжрэлийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна.
Тээврийн хэрэгслийн цаасан гэрчилгээ шаардлагагүй болно.
Товчоодоор орж, гарах болон зогсоолын төлбөр тооцоо онлайн хэлбэрт шилжинэ. Төлбөр тооцоо төлөх уламжлалт аргыг хална.
Цахим гэрчилгээг нэг сая орчим тээврийн хэрэгсэлд олгоно. Үүнд чиргүүл, мопед, мотоцикл хамаарна” гэсэн мэдээллийг өглөө.
More Stories
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын...
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая...
60 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн...
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн...
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Ес зүйн хорооноос Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны гишүүд болон бусад хороо, зарим нэгжүүдийн ажилтнуудын мэдлэг...
Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг арванхоёрдугаар сарын 8-наас 12-нд зохион байгуулна
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хуралдаж, Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах,...
