Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2023 оны 02 сарын 02-нд АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ. “Нүүрсний” хэргийг шалгаж буй тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн түүнийг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн бөгөөд прокурорын ажлын хэсгийнхэн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцох тогтоол баталж, түүнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан аж.

Үүний дагуу өчигдөр тэрбээр АТГ-т очиж уг тогтоолтой танилцан гарын үсэг зураад явжээ. Гэхдээ ямар ч мэдүүлэг, тайлбар өгөөгүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post БНСУ-аас “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийг Монголд байгуулна
Next post Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгоно