Д.Ганбат: АН одоо л эмх цэгцэндээ орж байна гэж бүрэн итгэж болно

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар тус намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат Улсын Дээд Шүүх болон цахим сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “АН-ын даргын сунгаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, АН-ын дүрэмд заасны дагуу боллоо. Сунгаанд оролцсон нэр дэвшигчид, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 1000 багт байгаа АН-ын нийт гишүүдэд талархлаа илэрхийлье. Саналаа өгч намынхаа үйл ажиллагаанд оролцсон энэ хувь нэмэр ардчиллын түүхэнд зохих ёсоор тэмдэглэгдэн үлдэнэ. АН-ын түүхэнд нэгэн шинэ хуудас эхэлж байна. АН одоо л эмх цэгцэндээ орж байна гэж бүрэн итгэж болно.

Бидний өмнө маш том зорилго байна. УИХ-ын 2024 оны сонгууль хаяанд ирчихлээ. Өнөөгийн нөхцөл байдал сайнгүй байна. АН хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа. Намайг АН-ын даргаар сонгосон нийт гишүүддээ баярлалаа. АН-ынхаа энэ шилжилтийн үеийг туулж, дундаж давхаргыг бий болгох үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болно. АН хүнд хэцүү үеийг туулж байна. АН-ын зам ер нь хэзээ ч амар хялбар байгаагүй. Энэ удаагийн сорилтыг ч нэр хүндтэй туулна гэдэгт итгэлтэй байна. Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Түүнээс биш бид нар ийм сайхан зорилготой учраас хууль бус, буруу замаар ч хүрч болно гэж болохгүй. Энэ бол АН-ын зарчим биш. Намынхаа цэнхэр тугийг тойрон нэгдэхийг АН-ын бүх гишүүддээ уриалж байна. Юу юунаас илүү дутагдаж буй сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлнэ. МАН-тай бодлогын өрсөлдөөн явуулна” гэлээ.

+ There are no comments

Add yours