Зудын эрсдэлтэй бүсийн малчдад АНУ-ын Засгийн газар $100,000-ын тусламж үзүүлнэ

Зудын эрсдэлтэй бүсийн малчдад АНУ-ын Засгийн газар $100,000-ын тусламж үзүүлнэ

АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нэг зуун мянган ам. долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлэгийн хэлбэрээр очих аж. 

Тусламжийн талаар АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм” гээд, тэрээр “Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэлээ.

АНУ-ын Засгийн газар 2010 оноос хойш ОУХА-аараа 8 сая орчим ам.долларыг Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт зарцуулжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй

Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын...