Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр боллоо.
21 аймаг, есөн дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож буй уг хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болов.
Мөн холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулж, ирэх дөрвөн жилд “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-г удирдах шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Дарга Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн.
Ээлжит бус Их хуралд оролцсон төлөөлөгчдийн 94.59 хувийн саналаар “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.
Намтар
Хүрэлбаатарын Булгантуяа 1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Ам бүл тав. Монгол Ардын Намд 2009 онд гишүүнээр элссэн.
БОЛОВСРОЛ
1997-1998 “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль
1999-2006 БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухааны технологийн их сургууль
2007-2008 АНУ-ын Ейлийн их сургууль
Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Англи, орос, хятад, япон хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2006-2008 “Бүтээлч шийдлүүд” ХХК-ий хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 Дэлхийн банкны төсөлд Төсөв, төрийн сангийн зөвлөх
2010-2012 “Оюутолгой” ХХК-д Бизнес, стратегийн ахлах зөвлөх, Төслийн менежер
2012-2013 “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга
2013-2016 Монгол Ардын Намын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн
2016-2020 Сангийн дэд сайд
2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
СОНГУУЛЬТ АЖИЛ
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн
Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай.
2023 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга
Эх сурвалж: Монгол Ардын Нам
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...