“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас “Авлигын төсөөллийн индекс 2022” сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэхүү авлигын индексийг тогтоохдоо дэлхий дахинд 16, манай улсын хувьд найман эх сурвалжийг ашигладаг аж.
“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л.Төр-Од “Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан, үнэлгээг нэгтгэж зарладаг. Энэ жилийн хувьд дэлхийн 180 орныг хамруулсан.
Манай улсын авлигын индексийн сүүлийн таван жилийн оноо:
- 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт
- 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт
- 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
- 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Вьетнам, БНСУ нь тогтвортойгоор авлигаа бууруулж чадсан. Тэдний жишгээс харахад бизнес олигархи бүлэгтэйгээ тэмцэж, хариуцлага тооцдог болсон байна.
Авлигын индексээр хэмждэг зүйл:
- Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
- Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
- Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх
- Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
- Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг.
Авлигын индексээр хэмждэггүй зүйл:
- Авлига авсан өгсөн тохиолдол тус бүр
- Татвараас зугтааж зайлсхийсэн эсэх
- Хууль бус санхүүгийн гүйлгээ
- Мөнгө угаах гэмт хэрэг
- Далд эдийн засаг
- Тухайн улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөөг хэмжихгүй юм” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...