Сээрний яс цохисны улмаас гар, сарвуугаа гэмтээх тохиолдол ихсэж байгааг Гэмтэл Согог, Судлалын Үндэсний Төвөөс сэрэмжлүүллээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, “Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа, ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Мэдээж аль нэг яс нь хугарна. Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой. Мөн зөөлөн эд гэмтсэнээр хаван, хавдар үүсэж нян бактери бий болно. Үүнээс болж гараа тайруулах ч эрсдэлтэй. Ямар нэг гадны шалтгаангүй, зүгээр байж байгаад энэ мэт өөрийгөө гэмтээж хохирох, эмч нарын ачааллыг нэмэх нь асуудал дагуулж байна.

Зарим залуус “Өөрийнхөө гараар юу хийх нь өөрт чинь хамаагүй. Эмчилж эдгээх нь чиний хийх ёстой ажил” гэсэн байдлаар хандах нь бий. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй зүйлээс болж \сээрний яс\ өөрийгөө гэмтээхгүй байгаасай, өөрийгөө бүү хохироогоосой гэсэндээ л эмч нар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгдөг юм шүү.
Сүүлийн үед сээр цохиж, гараа гэмтээсэн хүмүүс нас, хүйс ялгаагүй болж байна. Өмнө нь голдуу эрчүүд ирдэг байсан бол одоо эмэгтэйчүүд, хүүхдүүд ч ирдэг боллоо. Зөвхөн яс хугараад байна гэвэл бас үгүй. Зөөлөн эдэд мөн том хэмжээний гэмтэл үүсгэдэг. Гарын булчин болоод шөрмөс, мэдрэлийн багцад хүртэл гэмтэл үүсгэж байна. Яс хугарсан тохиолдолд хагалгаа хийгээд эдгэж болох ч зөөлөн эдийн гэмтэл нэлээд удаан эдгэрдэг, цаашлаад хордлого, хүндрэл гарах магадлал өндөр.
Манай гар, сарвууны тасагт энгийн үед өдөр бүр 20-30 хагалгаа хийгддэг. Тухайлбал, арваннэгдүгээр сар гэхэд сээр цохисноос үүдэлтэй хагалгаа дунджаар 10 хийгдсэн. Хүлээн авах, амбулаториор үзүүлээд явж байгаа хүмүүсээс мэс заслын шаардлагатай хүмүүс л ГССҮТ-д хэвтэж байна” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...