Монгол туургатан ачаа тээвэрчдийн нэгдсэн холбоо ТББ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол туургатан ачаа тээвэрчдийн нэгдсэн холбоо ТББ-ын гишүүд” Уг хурлыг зохион байгуулж буй нь Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолтой холбоотой юм.
Энэхүү тогтоол батлагдсанаар одоогоор нүүрс тээвэр хийж буй 22000 мянган жолооч, 6000 туслах ажилтан, 300 гаруй аж ахуйн нэгж ажилгүй болох эрсдэл үүслээ. Энэхүү тогтоолын дагуу тендерийн зарчмаар нүүрс тээвэр явна гэсэн үг. Монголын тээврийн компаниуд энэ тендерт оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Нүүрс худалдан авагч компаниудын тээврийн салбар нь орж ирж, монополь байдал үүсгэх эрсдэл тулгараад байна. Маш олон тээврийн хэрэгсэлтэй Монголын ганц, хоёр компани болон БНХАУ-ын компаниуд л оролцох боломжтой. Цөөн машинтай жолоочид тээвэр хийх боломжгүйд хүрээд байна. Бид засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулах сорилттой тулгарч байгааг ойлгож дэмжиж байгаа. Гэхдээ ажилгүй иргэдийн эгнээ 22000 мянгаар нэмэгдэж хэвийн үйл ажиллагаа нь доголдож хаалгаа барих ХХК 300-д хүрэхээр байна.
Улмаар банк болон банк бус санхүүгийн байгууллагууд ч эрсдэлд орохоор байна. Энэ бүх эрсдлийг хааж гашуун сухайт боомтын нүүрс тээврийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах ажлын хэсгийг тээврийн компаниудыг оролцуулан байгуулж хамтарч шийдвэрлэхийг хүсье” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...