Банкны ажилтан хуурамч гүйлгээгээр 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 19-ний өдрийн 18:00 цагт банкнаас мөнгө алдагдсан тухай гомдол бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкны ажилтан “Манай ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус банканд ажилтай 27 настай эрэгтэй З энэ оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

+ There are no comments

Add yours