ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудалтай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Засгийн газар өнгөрсөн хугацаанд жагсагчдын тавьсан шаардлагуудыг бүгдийг нь биелүүллээ. Жишээ нь, нүүрс тээврийн компаниудтай байгуулсан гэрээг ил болго гэсэн, болгосон. Гаалийн байгууллагуудын удирдлагыг сольж бүтцийн өөрчлөлт хийлээ. Улс төрчдийн нэрс зарла гэсэн, зарлалаа. Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК дээр ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.
Яг үнэндээ жагсагчдыг юу хүсээд байгааг ойлгохоо болилоо. Сүүлдээ Засгийн газар огцор гэж байна. Өчигдөр бас зарим лайвыг нь үзсэн чинь “Төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй” гэж байна лээ.
Би жагсаалыг өөр улс төрийн агуулгатай байна уу гэж ойлгож байна. Жишээ нь, ҮАБЗ-ийн нууц байсан зөвлөмжийг хүртэл “гарын үсэг зураад үз” гэсэн, одоог болтол үзээгүй байна.
УИХ-ын халдашгүй байдалтай холбоотой асуудал дээр нэг тайлбар хийе.
Яагаад УИХ гишүүн халдашгүй эрхтэй байдаг вэ гэвэл энэ нь өөрөө төрийн дархлаа юм. УИХ-ын анхдугаар чуулган дээр сонгогдсон гишүүдийн 3/4 нь тангараг өргөснөөр бүрэн эрх хэрэгждэг. Хууль хяналтын байгууллага төрийн эрх булаах зорилгоор үгсэн хуйвалдаад парламентийн гишүүдийн олонхыг цагдан хорьсон тохиолдолд төр цааш үйл ажиллагаа явуулах чадамжаа алддаг. Тийм учраас хүндээ биш төрийн дархлаа гэх агуулгаар халдашгүй байдал үүсгэдэг.
Одоогийн хуулиар УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцсон тохиолдолд уг ажиллагааг тасалдуулалгүй явуулах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад саад учруулж буй тохиолдолд прокурор халдашгүй байдлыг түдгэлзүүлэх санал оруулж ирнэ. Саад учруулаагүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдах ёстой. Жишээ нь, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон зарим УИХ-ын гишүүн шүүгдэгч статус руу шилжиж байна. Тэд мөрдөн байцаалтад саад учруулаагүй байна гэсэн үг. Гэм буруутай эсэхийг шүүх эцэслэнэ. Гэм буруутай нь тогтоогдвол халдашгүй эрх аандаа байхгүй болж, эрүүгийн хуульд заасан тодорхой ял оноох процесс үргэлжилнэ гэв.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...