Л.Оюун-Эрдэнэ: Сандраад байгаа зарим нөхдөд хэлэхэд бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Сандраад байгаа зарим нөхдөд хэлэхэд бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй

Засгийн газрын тэргүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгуулийг дахин явуулах шаардлагатай гэсэн санал гаргасан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил боллоо. Үүнд албан ёсны тайлбар өгөөч, МАН-ын УЗ-ийн гишүүд ямар шийдэлд хүрсэн бэ гэсэн асуултад Ерөнхий сайд хариулт өглөө.

Тэрбээр “Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яриагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаасаа болж зөрчилтэй байна, үе хоорондын зөрчилтэй гэх зэргээр гарч байгаа.  Амарбаясгалан дарга, Хүрэлбаатар сайд бидний дунд ч ийм мэдээллүүд явдаг. Ийм зүйлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчхөж дээ.

Сандраад байгаа зарим нөхдөд хандаж хэлэхэд ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Одооноос үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй. ҮАБЗ өчигдөр хуралдсан. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн саналаа УИХ-ын даргатай солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, хоёрдугаарт Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой асуудал. Нийгмээ сайн тооцох ёстой. Шаардлагатай байвал тогтолцооны реформыг хийх тохиолдолд ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн.

Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал байгаа юм. Дэлхий нийт цар тахалтай, дайн тулаантай ийм үед ҮАБЗ-ийн гурван гишүүн хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байгаа. Жишээлбэл шинэ төмөр замыг 8 сарын дотор тавигдаж болж байгаа юм. Хурдтай ажиллахад энэ нь давуу тал юм байна гэж бодогдсон. МАН-ын УЗ-ийн гишүүдтэй дээрх асуудлуудыг л ярьсан. УЗ-өөс надад улс төрийн эрх олгосон. Тийм учраас энэ асуудлуудыг аль аль талд нь яриад явна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *