Хөгжлийн банкны асуудлыг “Нүүрсний хулгайн хэргээр дарах гэж оролдож байна” гэж олны зүгээс хардаж, анхаарал хандуулж байгаа.
Ийм кейс явахтай зэрэгцэн “Монголын талаас гарсан нүүрсний бүртгэл манай гааль дээр байхгүй. Харин Хятадын талд бүртгэлтэй байсан…” гэх мэдээлэл цацагдаж олны анхаарал 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл дээр төвлөрөөд байгаа.
Тэгвэл цар тахлын үед буюу хөл хорио тогтоосон, хил гааль хаалттай байх үед дүрэм журмын дагуу 6.7 сая тн нүүрс экспортод гаргасан гэх албан мэдээлэл байдаг.
Ийнхүү олны анхаарал татаж буй асуудалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуцлагатай мэдээлэл өгөв. Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудал 2017 оноос яригдсан. Эрдэнэс тавантолгой, орон нутгийн Тавантолгой компани хоёрын хооронд зөрүү үүссэн. Дунд нь мөргөцөг алга болсон гэх асуудал нэлээн яригдсан.Үүнийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа.
Мөн Засгийн газарт 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл ирээгүй. Ийм их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг дэгсдүүлсэн тоо. Тиймээс шат шатны байгууллагууд болон хууль хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулж байна. Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний мэдүүлгийг шалгана” гэв.
Тэгвэл нийгэмд бухимдал үүсгэж буй нүүрсний хулгайн асуудал зохиомол болж, хэсэг бүлэг хүмүүс санаатайгаар сэвж байна гэж харагдаж байгаа бөгөөд эл асуудал хэрхэхийг удахгүй харцгаах нь.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...