Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж, ашиглалт оруулан улс орны хөгжил дэвшлийн нэгэн тулгуур төв болгох түүхэн шийдвэр гаргасан гавьяатан бол Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсан билээ. Түүний түүхэн гавьяа өнөөгийн Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой тул Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоороо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож байв. Энэхүү үйл явдалд зориулан дурсгалын хөшөөг нь бүтээж, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны байрны өмнө байрлуулсан юм.

+ There are no comments

Add yours