Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотод олгох газар ч байхгүй болсон

Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотод олгох газар ч байхгүй болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийг хэлэлцэв. 

Төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлсэн, хууль бусаар ашигласан асуудал их гарч байна. Төрийн өмчит байгууллагын хэчнээн га газрыг хууль зөрчиж бусдад шилжүүлэн, зориулалтын бусаар ашигласан талаар судалгаа байна уу?” гэсэн С.Чинзориг гишүүн асуулаа. 

Түүний асуултад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Төрийн өмчийн байгууллагуудын газрыг шилжүүлсэнтэй холбоотой асуулт асууж байна. Бидний хийсэн судалгаагаар өнгөрсөн жилүүдэд 106 газрыг шилжүүлсэн гэсэн тооцоо байдаг. Сургууль, цэцэрлэгийн газраас тухайн сургуулийн захирлын зөвшөөрөлтэйгөөр газрын албанд хандсан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Улаанбаатар хотод олгох газар ч байхгүй болсон. Бидний хувьд оруулж ирж буй Газрын ерөнхий хуульд энэ асуудлыг цэгцэлж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагын газрыг нэгдсэн кадастрт оруулж, тэндээс шилжүүлэх асуудлыг хориглосон. Эрүүл мэндийн байгууллагын газар ч мөн адил. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниудын газрыг бүртгэлд оруулна” гэж хариулав. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *