Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Нүүрстэй холбоотой тогтолцоо, гэрээ байгуулах, хилээр гаргаж зарж буй гээд бүх зүйлийг нь ил тод болгож өрсөлдөөн оруулах шаардлагатай. Ингэхгүй бол хууль бус үйл ажиллагаа явагдаад л байна.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Энхболд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг анх гаргаж тавиад Засгийн газраас миний бие ажлын хэсгийг ахалж шалгасан. 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан байна. Гааль дээр гарсан мэдээллийг нь аваад үзэхээр хоосон машин л гараад байдаг. Тухайн машинуудын дугаар, ямар машин хэдэн удаа хилээр гарсан тоо гээд бүх мэдээллийг гаргаад тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тэр үе бол 2019 он. Үүнээс хойш хуулийн байгууллага дөрвөн жил шалгасан хэвээрээ л байгаа. Уг нь бол хаашаа ч хөдлөхгүй баримтуудыг гаргаад өгсөн гэдгийг хэлмээр байна.
Газрын хөрсөн дор байгаа баялаг бол нийт ард түмний өмч. Тиймээс гар хүрч болохгүй. Өндөр үнээр гаргаж зарах нь бид бүгдийн эрх ашиг хөндөгдөж буй зүйл. Тэдний гар, хөл битгий болоосой л гэж хүсэж байна. Мэдээллийг ил тод болгоход туслахыг уриалж байна. Монгол Улс харьцангуй жижигхэн учраас буруу зүйлийг ил болговол дороо цэгцрэх боломжтой” гэсэн юм.
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...