УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, туслах Г.Аюулгүй нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан, цагдан хориод буй. Тэдний цагдан хорих хугацааг 30 хоногоор дахин сунгажээ. Энэхүү шийдвэрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргасан байна.
Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, Капитал банкнаас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгаж байгаа юм. Капитал банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагджээ.
Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах шатанд дээрх дамжуулан авсан зээл нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компанийн данс руу орсон нь илэрч, саатуулан шалгаад байгаа юм.
Түүнийг дахин 30 хоногоор цагдан хорих саналыг прокурор гаргасныг шүүх хүлээн авч, шийдвэрлэжээ.
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....