Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн газрын тооллогын дүнг нэгтгэснийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрбээр “Төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их, дээд сургууль бий. Эдгээрт 2015 оноос хойш газрын тооллого хийлээ. Түүнээс өмнөх мэдээлэл байдаггүй юм байна. Үндсэндээ ихэнх сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжсэн. Ихэнх нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, их, дээд сургуулиудын захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Мөн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулж, СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн асуудал ч бий. Хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулийн нэр дээр байгаа газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгджээ” гэлээ.

+ There are no comments

Add yours