Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар томуугийн вакцинд хамрагдалт 11 хувьтай буюу 55049 хүн хамрагдаад байна. Тэрбээр “Тандалтын судалгаагаар манай улсын хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байна. Томуу, томуу төст өвчин оноштой нийт хүний 90 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, үүний 60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Өөрөөр хэлбэл томуу, томуу төст өвчинд цэцэрлэгийн насны хүүхдүүд их өртөж байна.
Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийн 92 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүний 80 хувь нь дөрөв хүртэлх насныхан юм.Бид нийт вакцинаа хүлээж авсан. Энэ удаа бид томуугийн А хүрээний хоёр вирусын эсрэг, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай 4 цент вакцин хэрэглэж байгаа” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...