Улаанбаатар хотын цахим шилжилтийг 2022-2024 онд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.
-Цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх онцлох төслүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Цахим үндэстэн болохын тулд цахим хот болох ёстой. Технологи, шинжлэх ухааны ололтууд ямагт нийслэлд тэргүүлдэг. Учир нь Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Нийслэлд цахим шилжилт хийх төлөвлөлт 2022 оны зургаадугаар сард эхэлж, үндэсний 70 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа. Өдөр тутмын үйл ажиллагаанд 53 компани бодитоор оролцож, мэдээлэл технологийн 1000 гаруй монгол инженерийн оролцоотойгоор нийслэлд цахим шилжилт хийх эхний үе шат руу орж, хоёрдугаар үе шатын шилжилтийг хийхээр бэлдэж байна.
Цахим шилжилтийг Аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, тус бүрд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралтай холбоотой цогц асуудлыг багцалсны дүнд мэдээллийн технологийн компаниудын хэрэгжүүлэх 27 багц ажил байна. Эхний ээлжид 12 багц ажлыг хэрэгжүүлнэ. Цахим хотод суурилсан цахим үндэстэн болох суурь алхам үүнээс эхэлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, мэдээллийн зөв урсгалыг бий болгох, төрийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг маш олон давуу талыг бодитоор бий болгож байна. Энэ ажлууд үе шаттай хэрэгжин, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц ажлыг иж бүрэн хэрэгжүүлж, Улаанбаатар цахим хот болох эрчимтэй төлөвлөлтийг хийн ажиллаж байна.

–Цахим шилжилт хийхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Уул уурхай, дэд бүтэцтэй холбоотой зардлуудын хажууд мэдээллийн технологийн зардал харьцуулшгүй бага. Маш олон ажлын байр, давуу талыг бий болгож байна. Тухайлбал, хүнд суртал, авлигыг бууруулж байгаа. Шууд болон шууд бус нөлөөллийг мөнгөөр хэмжихгүй. Энэ бол хөгжлийн хурдасгуур, төр, нийгмийг холбосон итгэлцлийг бий болгох гүүр. Түүнчлэн иргэдийн оролцоог Улаанбаатар хот руу чиглүүлсэн том бодлогын асуудал. Хотын хөгжилд иргэдийн оролцоог хангах ёстой. Төрийн алба хүнд суртал, авлигагүй байж, хувийн хэвшлээ дэмждэг байх хэрэгтэй. Онлайн бизнес төв болон бусад арга хэмжээ хувийн хэвшлээ түлхүү дэмжиж, төрийн хүнд суртлыг багасгахад чиглэсэн. Мөн зөвшөөрлийн бичиг баримтыг хүчингүй болгосон. Төрийн үйлчилгээ, чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшил рүү шилжүүлэхээр ЗГХЭГ-ын даргатай санал солилцсон. Ингэснээр 450 тэрбум төгрөгийн эх үүсвэр хувийн хэвшил рүү шилжих тооцоо бий.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...