“Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжжээ.
Томуу, SARS-CoV2 вирус тодорхойлогдоогүй бөгөөд таван сорьцод (8.3%) энтервирус, хоёрт нь (3.3%)-д бокавирус, нэг сорьцод (1.6%) риновирус, нэг сорьцод (1.6%) амьсгалын замын синцитиал вирус илэрсэн болох”-ыг ХӨСҮТ мэдээллээ.
Томуугийн өвчлөл 87.6%-ийг 15, үүнээс 60.3% нь 4 хүртэлх насны хүүхдүүдэд бүртгэгджээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4%-аар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7%-аар буурсан байна.
Эмнэлэгт хэвтэгсдийн 91.4% нь 15 хүртэлх, үүнээс 78.9% нь 4 хүртэлх насныхан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7%-аар буурч, 1-9 хүртэлх насанд 4.3%-аар нэмэгджээ.
Засгийн газрын хөрөнгөөр худалдан авсан БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 1-5 насны хүүхэд болон эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Вакцинжуулалт аравдугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...