УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хуулийн төслийг дэмжиж байна. Шүлэг үлээгчийг хамгаалах ёстой. Харин мөнгөн урамшууллын талаар санал бодлоо хэлмээр байна. АНУ болон барууны зарим улсад мөнгөн урамшуулалд нь үнэт цаас өгдөг. Тийм болохоор одоо орж ирж буй хуулийн төсөлд мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Өмнө нь матаасын ачаар албан тушаал ахидаг, нам дотроо нэр хүндтэй болдог нийгэм байсан. Матаасыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин санхүү банк, үнэт цаасны холбоотой урамшуулал өгч болно. Энэ бол тэр чигээрээ бизнес болно. Зарим иргэд өөрийн цахим хуудаснаа бид хэдэн сая төгрөгний орлоготой болно гэж ил бичиж байна. Хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байна. Ямар тохиолдолд мөнгөн урамшуулал олгох вэ, шалгуур үзүүлэлт нь юу вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Шүгэл үлээгч байснаараа хэлмэгдэх тохиолдол бий. Хэрвээ Монгол Улсад шүгэл үлээсний дараа амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн тохиололд гадаад улс руу явах эрх нь нээгдэх үү. Шүгэл үлээгчид мөнгөн урамшууллаас гадна ямар баталгаа байгаа вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өнөөдөр Европын холбооны бүх улс шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тогтолцоотой. Бид нар энэ хуулийн төсөлд ЕХ-ны шүгэл үлээгчийн харилцааг тусгаж өгсөн. Хамгаалалтын хувьд гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн зохицуулалтын дагуу явна. Мөн энэ хуульд заасан болон Эрүүгийн, Зөрчлийн хуулиар шүгэл үлээгчийн эрхийг хамгаална. Үүнээс гадна шүлэг үлээгчид мөрдөн шалгах ажиллагааг задруулах, шүгэл үлээснийхээ төлөө өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэхгүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...