Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний бүрэлдэхүүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги химийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах төсөл хэрэгжиж эхэллээ. Одоогийн байдлаар Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулсан бөгөөд зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийгдэж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг байгаль орчинд хор нөлөөгүй технологиор үйлдвэрлэх Металлурги химийн үйлдвэр барьснаар зэс авалт дээшлэх, үйлдвэрлэлийн хувьд ашигт малтмалын нөөц баялгийг бүрэн ашиглах боломж бүрдэх юм. Түүнчлэн Металлурги химийн үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр гаргах үйлдвэрлэлийн туршилтыг БНХАУ-ын Шинжианы өнгөт төмөрлөгийн аж үйлдвэрийн Зэс ба никелийн металлургийн Xinxin Metals компанийн үйлдвэрлэлийн бүсэд явуулж байна. Харин эрчим хүчний эх үүсвэр болон элементийн хүхэр үйлдвэрлэх туршилтын ажил тулгамдаж буйг мэргэжилтнүүд онцлов.
More Stories
А.Ганхуяг нарын давж заалдах шатны хурал болж байна
"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.23/ болж...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
