Улаанбаатар Төмөр Зам (УБТЗ)-тай холбоотой асуудлаар “Сауд гэйт” ХХК-ийн төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Тус компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд вагоноор ирсэн нүүрсийг автомашинд шилжүүлэн ачдаг ачааны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг байна. Улмаар цар тахлын жилүүдэд алдагдалтай ажилласан бөгөөд УБТЗ талбайн тарифын үнэлгээгээ үндэслэлгүй өсгөж байгааг хэллээ.
“Сауд гэйт” ХХК-ийн захирал Б.Батболд “Манай ашиглалтгүй талбай дээр хөрөнгө оруулаач гэх хүсэлтийг бидэнд анх УБТЗ-аас тавьсан байдаг. Ингээд 2018 оны зургаадугаар сард түрээсийн гэрээг 10 жилээр байгуулсан. Улмаар одоо ашиглаж байгаа талбайдаа 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. УБТЗ-тай талбайн түрээсийн гэрээтэй хамтран ажилладаг.
Ингээд үйл ажиллагаагаа эхлүүлж байтал 2019 оны есдүгээр сард Эрээн хотод КОВИД 19-ын тохиолдол илэрч Замын-Үүд боомтын авто терминалыг хаасан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд энэхүү терминал бүрэн хаалттай байлаа. Улмаар бид 2021 оны жилийн эцсийн тайлангаар 1.7 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан.
Бид цар тахлаас үүдэн хөрөнгө оруулалтдаа 2.3 тэрбум, үйл ажиллагааныхаа алдагдалд 1.7 тэрбум нийт 4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна” гэлээ.
Мөн тэрбээр “Цар тахал дуусаж, манай түрээсийн гэрээ ч дөхөж байсан. Одоо үйл ажиллагаа явагдах байх гэж бодоод гэрээний сунгалтын бичиг баримтыг бүрдүүлж байхад 2021 оны арванхоёрдугаар сард УБТЗ-аас албан бичиг өгсөн. Тэд УБТЗ тарифын үнэлгээгээ өсгөсөн учраас танай түрээсийн талбайн тарифын үнэ 14,000 хувиар нэмэгдсэн гэдгийг мэдэгдсэн. Тиймээс бидэнд алдагдсан боломжийг олгож өгөөч ээ, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээч хэмээх хүсэлтийг тавьсан. Ямар үндэслэлээр ийм үнэлгээ гарч байгаа, зах зээлийн үнэлгээ мөн үү гэж асуухад УБТЗ-аас дорвитой албан хариу ирээгүй. Уг нь гэрээнд хоёр тал харилцан тохиролцож, гэрээний үнийн дүндээ өөрчлөлт оруулна хэмээх заалттай. Улмаар УБТЗ-аас хөнгөлөлт үзүүлээд 4,000 хувь өсгөе гэсэн хариуг өгсөн байдаг.
Нэг дарга нь хөрөнгө оруулалт хийгээч, энэ талбайг хамтдаа ашиглаад явъя гэдэг. Нөгөө даргаар солигдоод түрээсээ төлбөл төл, үгүй бол явцгаа гэнэ. Төрийн бодлогын залгамж халаа хаана байна вэ, гурван жилээр бүх юм нь өөрчлөгддөг байвал хувийн хэвшлийнхэн яаж бизнесээ төлөвлөх юм бэ.
Одоо УБТЗ-д дараах хүсэлтийг тавьж байна. Өнгөрсөн хоёр жил цар тахал боллоо. Үүний өмнөх жил бүтээн байгуулалт гээд гурван жилээ алдлаа. Тарифын үнийг тодорхой хэмжээнд хөнгөлж дахиад гурван жилийн хугацаа олгооч ээ. Энэ хугацаанд үйл ажиллагааныхаа алдагдлыг нөхөөд гаръя” гэдгийг хэлэв.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...