УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, гишүүн Д.Батлут, Д.Өнөрболор, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Т.Аубакар нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлттэй танилцлаа.
Тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх, Засвар механикийн заводыг машин үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх өргөтгөлийн төслүүдэд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд гол анхаарлаа хандуулж байв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, мэргэжилтнүүд Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулж батлуулсан, одоо зураг төсөл, байгаль орчины үнэлгээ хийгдэж байгааг танилцууллаа. Мөн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, цахилгаан, дулаан, уур, усан хангамж, төмөр болон авто зам, ариутгал татуурга, бохир усны өргөтгөлийн станц зэрэг дэд бүтцийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулан ажиллаж байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...