Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр танилцуулсан. Сангийн сайдын боловсруулж, Ерөнхий сайдын танилцуулсан төсвийн төсөл өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд, инфляц нэг оронтой тоонд хүртэл буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна хэмээн үзэж байгаа аж.

Учир нь макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэх юм. 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлсэнээр Монгол Улсын экспортын орлого 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байгаа юм. Энэ бол Монгол Улсын түүхэндээ анх удаа хүрч болох “алтан босго” бөгөөд үүнд хүрэх боломж байгаа хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүд тооцоолжээ.
Түүнчлэн ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жилийн турш гацаанд байсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлэх юм байна. Мөн Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орох аж. Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлэхээс гадна, иргэд олон нийтийн маш ихээр шүүмжлэлтэй ханддаг халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлэхээр тусгагдаж. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлэх гэнэ.
2023 оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ хэмээн онцолсон байв. Мөн Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгаж, Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн байна. Тэгэхлээр 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэж төлөвлөж, өөрөөр хэлбэл 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг гэж үзэж болохоор байна. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан хийж чадсан нь мэргэшсэн алба хаагч, улс төрийн болон эдийн засаг, санхүүгийн хүнд цаг үед Засгийн газрын гол баганыг тулсан хариуцлагатай холбогч, найдвартай гал хамгаалагч байж чадав.
Олон жилийн турш яригдсан Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэх тооцоолол гаргасан байна. 2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байгаа зэрэг олон өөрчлөлтийг харж болохоор байна.
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...