Өнгөрсөн есдүгээр сарын 21-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн “Хүрэн морьтын зоо” гэдэг газар 14 хүн самар түүж явснаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагын хүрээнд Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар эрэн хайх ажлыг зохион байгуулаад байсан билээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг нийт зургаан хоног үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрлийн ажлыг зогсоожээ. Харин үргэлжлүүлэн Төв аймгийн Цагдаагийн газраас тус эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЭМЯ: Хоёр үүсвэрээс 560 мянган томуугийн вакциныг авч байна
Next post “Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймагт ажиллаж, 30 гаруй иргэнд эмчилгээ, оношилгоог хийнэ