ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик мэдээллийг танилцууллаа.
ЭМЯ-ын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
1111 төвд ирсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг байдлаа тайлагнаж байна. Есдүгээр сарын байдлаар 311 иргэн энэ утсанд хандаж 278 иргэний өргөдөл гомдолд эргэн хариу өгсөн байна. Дээрх иргэдийн 53,2 хувь нь гомдол, 4,6 хувь нь санал, 7,9 хувь нь хүсэлт, 34,3 хувь нь талархал илэрхийлсэн байна.
Талархал дэвшүүлсэн эмнэлгүүдийн хувьд
Гуравдугаар төрөх эмнэлэг
Өргөө амаржих газар
ХӨСҮТ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Гомдол саналыг агуулгаар нь авч үзвэл
-Эмнэлгийн цаг захиалга, ЭМД-тай холбоотой асуудал
-Эмнэлгийн чанар хүртээмж
-Эмнэлгийн ажилтны харилцаа хандлага
-Эрүүл мэндийн байгууллагын автозогсоолтой холбоотой гомдол түлхүү байна.
Энэ жилийн хувьд ЭМЯ хоёр эх үүсвэрээс 560 мянган хүн тун вакциныг авч байна.
Тодруулбал, 500 мянган хүн тун томуугийн вакциныг ЗГ худалдан авч өгч байна. 60 мянган хүн тун вакциныг “Пиви” ОУ-ын байгууллагаас дэмжлэг болгон өгч байна.
Энэхүү вакцины хуваарилалтын хийхдээ
Тав хүртэлх насны хүүхдүүд – 38 хувь
Жирэмсэн эхчүүд- 7.5 хувь
65 түүнээс дээш настай иргэд- 39 хувь
Хавсарсан суурь өвчтэй үйлчлүүлэгчдэд эхэлж хийнэ. Томуугийн вакциныг энэ сарын 15-наас эхлэн аравдугаар сарыг дуустал хийнэ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...