Өнгөрсөн оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж, 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн. Хөрөнгө оруулалтаар аймгууд 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

Тэгвэл энэ хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн хамтарсан есөн хүний бүрэлдэхүүнтэй “Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 10-р сарын 5-8-ны өдрүүдэд ажиллаж байна.
Хамтарсан баг нь ангиографийн оношилгоо, эмчилгээний сургалтыг орон нутгийн эмч нарт ажлын байран дээр зохион байгуулж, амбулаториор ирсэн үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч ажиллах юм.
Энэ үеэр Хэнтий аймгийн 30 орчим иргэнд зүрх, мэдрэлийн ангиографийн оношилгоог хийх бөгөөд зургаан иргэнд хэвлийн хөндий түүн дотроо элэгний хорт хавдрын үеийн ангиографийн эмчилгээг орон нутагт нь хийхээр төлөвлөөд байна.
Ташрамд дурдахад 2022 онд ЭМЯ-наас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн хангалтад 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...