ЦЕГ: Автобусны жолоочоор хүүхдийн 2.6 сая төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлсэн

Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийг суулгаагүй авсан бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өгөв.

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Зүрх Уулын замд Блю Скай ХХК-ний автобусны жолооч “М” нь 9 настай явган зорчигчийг автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгасан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, таван оноо хасаж, хохирогч хүүхдэд 2,600,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлж шийдвэрлэсэн байна.

+ There are no comments

Add yours