Эрүүл аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилт дэвшүүлж буй “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт өнөөдөр Эрдэнэт хотноо үйл ажиллагаагаа нээлээ. Энэ удаагийн “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт өргөн цар хүрээг хамарч, өөр өөр мэргэжлийн салбарынхныг оролцуулан энэ сарын 14-өөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо салбар болон нэгдсэн хуралдаан хэлбэрээр зохион байгуулснаараа шинэлэг бөгөөд өндөр ач холбогдолтой болсон. Тэгвэл нийслэл хотод болсон бага хурлын үр дүн, шийдвэр, оролцогчдын санал бодлыг нэгтгэж, зөвшилцөн гарц шийдэл гаргахаар зохион байгуулагч, оролцогч талууд ийнхүү Эрдэнэт хотод чуулж байна. Чуулга уулзалтын үйл ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үг хэлэв. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага нэгдүгээрт үйлдвэрлэлийн аюулгүй байдалд онцгой анхаарах болно гэдгийг цохон тэмдэглэе. Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, гэж зүгээр нэг хэлсэн холбоос үг биш юм. Монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах ухааны түлхүүр үг гэж ойлгодог. Тиймээс миний бие Ерөнхий захирлын ажлаа ХАБ-аас эхэлж байна” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг эрхэмлэн онцолж буйгаа дурдлаа. Түүнчлэн “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байгаа ХНХЯ, ХАБЭА-н Үндэсний хороо, МОШПА Төрийн бус байгууллага, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Монголын Ажил олгогчдын нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо болон зохион байгуулах хорооны нийт хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэв.
“Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалтад ХНХЯ, МХЕГ, МҮЭ-ийн холбоо, МОШПА төрийн бус байгууллагын төлөөлөл, удирдлага болон баялаг бүтээгч уурхайчид оролцож байна. Нээлтийн ажиллагаанд ХНХ-ын яамны НДБЗГ-ын дарга Б.Батжаргал тус яамны сайдын мэндчилгээг уламжилж, “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлын зохион байгуулах хорооны дарга Г.Адьяа нэгдсэн хуралдааны танилцуулга, үр дүнг танилцуулав. “Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо” уриатай тус чуулганд оролцогчид аюулыг мэдээлэх сайн туршлагаас суралцаж, “Дээд удирдлагын манлайлал ба үүрэг амлалт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
More Stories
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Бүгд найрамдах Итали улстай онцгой байдлын салбар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна...