Автомашингүй өдрөөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах тухай албаны хүн мэдээлсэн.
Үүний нэг нь “Спортлог Улаанбаатар” өдөрлөг юм. Өдөрлөгийн үеэр есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороо, нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Д.Сүхбаатарын талбайн зүүн хойд хэсэг асар засаж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх юм байна.
Түүнчлэн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй спортын дугуйлан, усан сан, фитнесийн клубүүдэд хөнгөлөлттэйгөөр бүртгүүлэх боломжтойг нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд хэллээ.
Мөн тэрбээр “Есдүгээр сарын 25-ны өглөө 08:00 цагт таван километрийн зайд гүйх Эрүүл мэндийн гүйлт эхэлнэ. Хураамж 5,000 төгрөг байх бөгөөд цугларсан санхүүжилтээр МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг олгоно. Гүйлтийн бүртгэл есдүгээр сарын 24-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Төлбөрийг hipay аппликэйшнээр хийх боломжтой” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...