IELTS-ийн шалгалтын шинэ төв нээгджээ

IELTS-ийн шалгалтын шинэ төв нээгджээ

ШУТИС – ийн Англи хэлний академи нь албан ёсны эрхтэйгээр IELTS /International English Language Testing System/ шалгалтыг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс авч эхэлнэ.

Англи хэлний академи нь 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тав тухтай орчин, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдон iBT TOEFL, PTE, GMAT, ACCA, ACT, SAT зэрэг нийт 90 гаруй төрлийн шалгалтыг тогтмол авдаг.  

IELTS нь Англи, Шинэ Зеланд, Австрали, Канад зэрэг 135 улсын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох стандарт шалгалт юм.

Компьютерт суурилсан IELTS шалгалтын онцлог:

  • IOC /IELTS On Computer/ IELTS шалгалт нь компьютер дээр суурилсан бөгөөд цаасан хэлбэрийн IELTS шалгалттай ижил агуулга, стандарттай.
  • Шалгалтын хариу харьцангуй хурдан буюу 5-7 хоногийн дотор гарна.
  • Ярианы шалгалт нь VCS /Video Call Speaking / форматаар явагдах бөгөөд  шалгуулагч видео дуудлагаар шалгагчтай холбогдон ярианы шалгалтаа өгнө.
  • IOC IELTS шалгалтын бичих хэсэгт үгийн тоо компьютероор шууд тоологдох тул үг тоолж цаг алдахгүй, бичгийн хэвээс шалтгаалан оноо алдах эрсдэлгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг +97611325582 дугаараас лавлана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

“Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймагт ажиллаж, 30 гаруй иргэнд эмчилгээ, оношилгоог хийнэ

“Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймагт ажиллаж, 30 гаруй иргэнд эмчилгээ, оношилгоог хийнэ

Өнгөрсөн оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж...